АВТОМАШИНЫ ТОНОГЛОЛ

Бэст Авто Тюниг ХХК тусгай зориулалтын автомашины тоноглолын үйлдвэрлэл, суурьлуулалт болон энэ төрлийн автомашины засвар үйлчилгээг цогцоор нь хийж буй Монголдоо анхдагч компани юм. Анхдагчийн байр сууриа бэхжүүлэх, үйлчилгэний чанар стандартыг нэвтрүүлэх зорилгоор автомашинуудыг бартаат замын аялал, авто спорт, уул уурхайн зориулалтаар тоноглох ажлуудын халаалт, гэрэлтүүлэг, агаар сэлгэлт, автоматжуулалтын тоног төхөөрөмж, сэлбэгийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг гадны компаниудаас авч суурьлуулахаас гадна өөрсдөө зохион бүтээж байна.

Мөн бид хэрэглэгчийн захиалгын дагуу автомашинуудыг аялалын зориулалтаар тоноглох зураг төслүүдийг хийж гүйцэтгэж байна. Бид төрөл бүрийн маркийн автомашинуудыг өөрийн орны эрс тэс уур амьсгал, авто замын нөхцөлд тохируулан аян замын бартааг ажрахгүй туулах боломжийг бүрдүүлж байгаагийн дээр засвар үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж, орчин үеийн шилдэг технологийг үйлдвэрлэгчдээс нь шууд нийлүүлэн хүргэж байна. Бид цаашид ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, энх тунх амьдралын манаанд зогсож буй төрийн үйлчилгээний салбарын аюулгүй, найдвартай байдалд өөрийн хувь нэмрээ оруулах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг харгалзан автомашины масс зах зээлд зориулан жижиг тоноглол үйлдвэрлэх, автомашиныг аялал жуулчлалын зориулалтаар тоноглох ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж байна.

ХАМТРАЯ!

Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл та доорх формыг бөглөж бидэнд илгээнэ үү.

Хүсэлт илгээх